2018.05.16

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ны ажилтан амь насаа алджээ

Энэ сарын дөрөвний өдөр Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс  Тавантолгой” ХК-ны ажилтан хүнд даацын машинд дайруулан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар байр сууриа илэрхийллээ.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар:  Уул уурхай гэдэг бол сэрэмжтэй, зохион байгуулалттай ажиллах ёстой.  Хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанга мөрдүүлж,  ажилчдаа сургалтад суулгаж, төлөвшүүлэх, бэлдүүлэх зэрэг  асуудлыг “Эрдэнэс  Тавантолгой” ХК болон “Эрдэнэс  Монгол” ХК нар бүрэн хариуцаж хийх ёстой.  ОУ-ын хэм хэмжээ, Хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдөөгүйн улмаас гарсан аюул осол байлаа гэж үзэж байна.