2018.05.17

О.Баасанхүү: Горимын санал гаргалаа

Өнөөдөр /2018.05.17/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлаар зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хуулийн заалтыг үндэслэн Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр нарыг эгүүлэн татаж,

  • Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэг,
  • Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргал,
  • Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболд,
  • Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулга нарыг тус тус томилохоор зөвшилцөхөөр хүргүүлжээ.

 УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

Горимын санал тавилаа.Томилогдож байгаа элчин сайдуудын талаар олон зүйл энд яригддаг. Хаалттай хэлэлцэж өгнө үү гэсэн горимын санал тавьсан. О.Баасанхүү гишүүний санал дэмжигдээгүй, чуулган нээлттэй хуралдсан юм.