Бат-Эрдэнэ.Б 2018.05.17 | Сайт: Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Элчин сайдууд иргэддээ ойр ажиллах хэрэгтэй

Өнөөдөр /2018.05.17/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлаар зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хуулийн заалтыг үндэслэн Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр нарыг эгүүлэн татаж,

  • Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэг,
  • Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргал,
  • Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболд,
  • Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулга нарыг тус тус томилохоор зөвшилцөхөөр хүргүүлжээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

Улс орнуудын эдийн засгийн харилцааг тодорхой хэлж өгөөч. Тухайн суух гэж байгаа улс оронд нь манай иргэдийн талаарх ямар мэдээлэл байна. Улс орноо төлөөлж гадаад улс оронд сууна гэдэг иргэддээ үйлчилнэ, тэднийхээ эрх ашгийг хамгаална гэсэн үг. Иргэдтэйгээ ойр байх хэрэгтэй. Сайд дарга нар маш их гадагшаа явдаг. Элчин сайдуудад хүндрэл учруулах тохиолдол их гаргаж байна. Гадаадад ажиллаж байгаа Элчин сайдын байрны асуудал яаж шийдэгдэж байгаа вэ? Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн халамж, цалин яаж шийдэгддэг вэ?

Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэг: Манай хөрөнгө оруулалт, худалдааны харилцаа ордог.Томоохон төслүүдэд тоног төхөөрөмж авдаг. Цаашдаа хөрөнгө оруулалт авах чиглэлд ажиллана.

Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргал: Япон улсаас 3,6 тэрбум ам. доллар Японоос авсан байна. Цаашдаа хөрнгө оруулалтыг нэмэх тал дээр анхаарна

Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболд: Эдийн засгийн гадаад харилцааг хөгжүүлэхэд анхаарч ажиллана.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулга: Иргэддээ илүү ойр үйлчилж, ажиллана гэсэн байр суурийг илэрхийллээ

Сэтгүүлч

Vip76.mn Ц.Соёлмаа