Г.Тэмүүлэн 2018.05.17

Г.Тэмүүлэн:Та бүхэн Монгол улсын нэр хүндийг хөгжүүлэх үүрэгтэй

Өнөөдөр /2018.05.17/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлаар зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хуулийн заалтыг үндэслэн Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр нарыг эгүүлэн татаж,

•          Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэг,

•          Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргал,

•          Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболд,

•          Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулга нарыг тус тус томилохоор зөвшилцөхөөр хүргүүлжээ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

Элчин сайд томилно гэдэг их дуулиантай ажил болдог болзчихож. Элчин сайдууд Монгол улсын нэр хүндийг хөгжүүлэх үүрэгтэй. Та бүхэн хариуцлагатай, гүйцэтгэлтэй ажиллах ёстой. Манай гадаад бодлогод байгаа залгамж чанарын алдааг засаж ажиллах хэрэгтэй. Гадаад бодлого дээрээ бид нэг хараа, нэг дуу хоолойтой байх ёстой. Монголыг гадаадад муухай харагдуулдаг ажлыг зогсоох хэрэгтэй. Бид нэг цонхны бодлоготой явах ёстой. Монгол улсын эдийн засгийг хөгжүүлэхэд хөдөө аж ахуйн салбарын онцлогоо сурталчилж, эко органик брэнд бүтээгдэхүүнийхээ сурталчилгаагаа та бүхэн тухай улс орондоо хийх хэрэгтэй. Өөрсдөө мэддэг байх хэрэгтэй байна.