Ж.Ганбаатар 2018.05.17

Ж.Ганбаатар:Элчин сайдууд асуудалд бодитой хандаж, ажиллаарай

Өнөөдөр /2018.05.17/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлаар зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хуулийн заалтыг үндэслэн Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр нарыг эгүүлэн татаж,

•          Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэг,

•          Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргал,

•          Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболд,

•          Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулга нарыг тус тус томилохоор зөвшилцөхөөр хүргүүлжээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих талаар юу хийсэн бэ? гэдгээ асууна шүү. Японы болон Европын жуулчид манайд ирэх их сонирхолтой юм байна лээ. Япон, Европын нисэхийн компани манайд нислэг хийж болох уу? Элчин сайдууд ажилд бодитоор хандаарай. Манай нисэхийн тээврийн зардал үнэтэй байна.

Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргал: Японоос Монголд 20,000 жуулчин нэг жилд манайд ирдэг. Үүнийг өсгөх шаардлага бий. Нэмье гэхээр тээврийн зардал өндөр байдаг. Японоос Хавай уруу 500 доллараар очдог. Манайх даруй нэг дахин өндөр.Бид иргэний агаарын тээврийн компанид хүсэлт тавьдаг. Олон жил яригдаж байгаа асуудал. Манай МИАТ компани хаадаг.