2018.05.17

Ё.Баатарбилэг: Үндсэн чиглэлийн талаар ярилцах хугацаа богино байна

Өнөөдөр /2018.05.17/ УИХ-ын нэгдсэн чуулганаар өнгөрсөн сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл -ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: 

Зарчим хэрэгтэй байна.Тоо төсөвтэй асуудал орж ирэх ёстой бол хугацаа өгөх хэрэгтэй.Манай байнгын хорооноос багш, эмч нарын цалин нэмэх зэрэг 11 санал оруулсан энэ саналуудыг байнгын хороон дээр унагаасан. Цаашдаа цалин хөлс нэмнэ гэж байгаа. Ирэх жил үндсэн чиглэл явуулах бол эртхэн энэ асуудалд анхаарах хэрэгтэй. Засгийн газар хөтөлбөртөө оруулсан асуудлаа орхигдуулсан халдварт өвчний асуудал яригдсан, ороогүй.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:Засгийн газрынхан Үндсэн чиглэлийг оруулж ирэхдээ тулгаж орж ирдэг. Байнгын хороон дээр ч сайн ажиллаж чадаагүй. Цаашдаа энэ асуудал цэгцтэй явах хэрэгтэй. Төсөвтэй холбоотой асуудал бодлогын чанартай асуудалтай холилдоод байна.