Л.Элдэв-Очир 2018.05.17 | Сайт: Vip76.mn

Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Өнөөдөр /2018.05.17/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Ирэх оны үндсэн чиглэлд Макро, эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн таван бүлэг, 20 зорилт, 123 бодлогын арга хэмжээг тусгажээ.

Төслийг ЭЗБХ анхны хэлэлцүүлэгт бэлдсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир танилцуулсан юм.

Тус байнгын хороо 2018 оны 5 сарын 16-ны өдөр анхны хэлэлцүүлэгт бэлдэж бусад байнгын хороодоос ирсэн санал болон ажлын хэсгээс гарсан саналуудыг хэлэлцжээ. 

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn