2018.05.17

Б.Баттөмөр: Орлого олох арга замыг сайн харах хэрэгтэй

Өнөөдөр /2018.05.17/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг хийгдлээ

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

Орлого олох арга замыг сайн харах хэрэгтэй. Том хөнжилд хөлөө жийх үү? Жижиг хөнжилд хөлөө хумих уу? гэдэг биднээс шалтгаална. Лиценз зөв ашиглах хэрэгтэй. Хүнээ хөгжүүлэх хэрэгтэй.Хүнээ бэлдэх хэрэгтэй. Хүнд оруулсан хөрөнгө оруулалт үр дүнтэй байдаг. Инфляц 8 хувь гэдэг. Өндөр байна. Нарийн тооцдог хэрэгтэй. Энэ үед Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооноос хүмүүс байх хэрэгтэй. Тус тусдаа ярих шаардлагагүй. Зээлжих зэрэглэлээ нэмэх ёстой.Өрийн дарамтаас гарах хэрэгтэй, их зүйл хийх шаардлага байна. Эдийн засгийн өсөлт 8 хувь гэж байна. Дотоод эдийн засгийн өсөлтийг гадны зээл, тусламжаас бүрдүүлнэ гэдэг өрийн хямралд оруулдаг.Нийгмийн даатгалын санд өгөх татаас бодит хямралд оруулж байна.Татаасыг яаж багасгах вэ?

 УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Цаашдаа тэтгэврийн сангийн алдагдлыг шийдэхэд нилээ олон асуудал байна. Цаашдаа алдагдлыг бууруулъя гэвэл нийгмийн даатгалын санд шимтгэл төлүүлэх хүний тоог нэмэх хэрэгтэй.