2018.05.17

Л.Болд: Хууль батлагдсанаар жижиг дунд бизнес эрхлэгчдэд ийг яаж дэмжиж байгаа вэ?

Өнөөдрийн (2018.05.17/ УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Жавхлан, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нарын 2018 оны тавдугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцуулахдаа, 2017 оны байдлаар бүртгэлтэй 155,065 аж ахуйн нэгжээс 78,585 нь үйл ажиллагаа явуулж байгааг дурдсан. Эдгээрийн 86 хувь нь жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт хамаарч 800 гаруй мянган хүн ажиллаж байгааг дурдсан. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, хөнгөлөлттэй зээл олгох, зээлийн баталгаа гаргах зэргээр төрөөс дэмжлэг үзүүлж ирсний үр дүнгийн талаарх тоон мэдээллийг тэрбээр танилцуулсан.

 УИХ-ын гишүүн Л.Болд:

Хуулийг дэмжиж байна.Хууль батлагдсанаар жижиг дунд бизнес эрхлэгчдэд ийг яаж дэмжиж байгаа вэ? Санхүүжилтийн эх үүсвэрийг яаж шийдсэн бэ? Барьцаа баталгааг яаж зохицуулж байгаа вэ? Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг импотекийн зээлд хамрагдах боломжтой юу? Хамтын ажиллагааг яаж бий болгож байгаа вэ?

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Хуулинд 2,5 тэрбум төгрөгний орлоготой 200 орчим хүнийг ажлын байраар хангасан аж ахуй нэгжийг жижиг, дунд бизнес эрхлэгчид гэж  нэр томьёог оруулсан. Төрд үзүүлэх дарамтыг бууруулж, ажлын байрыг нэмэгдүүлэхийг хуулийн гол онцлог. Нэг удаа татвар гаргаж, 1 хувийн татвар гаргаж байгаа. Дэмжлэгийг тодорхой болгох үүднээс зарим байгууллагыг үүнд оруулаагүй. Жишээ нь сүлжээ том байгууллага, ХЗХ гэх мэт бодит зохицуулалт орсон.