Д.Оюунхорол 2018.05.18 | Сайт: Vip76.mn

Д.Оюунхорол: Энэ салбарынханд барьцаа хөрөнгө дутагддаг

Өнөөдрийн (2018.05.18/ УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Жавхлан, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нарын 2018 оны тавдугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцуулахдаа, 2017 оны байдлаар бүртгэлтэй 155,065 аж ахуйн нэгжээс 78,585 нь үйл ажиллагаа явуулж байгааг дурдсан. Эдгээрийн 86 хувь нь жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт хамаарч 800 гаруй мянган хүн ажиллаж байгааг дурдсан. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, хөнгөлөлттэй зээл олгох, зээлийн баталгаа гаргах зэргээр төрөөс дэмжлэг үзүүлж ирсний үр дүнгийн талаарх тоон мэдээллийг тэрбээр танилцуулсан.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: 

Энэ салбарт 155 мянган аж ахуй нэгж, өрхийн амьжиргаагаа авч яваа. Энэ хүмүүст төрийн дэмжлэг маш их хэрэгтэй. Гол нь барьцаа хөрөнгө чухал. Зээл авахад боломж бүрддэггүй. Итгэлийн зээл олгох хэрэгтэй. Ингэ чадвал олон хүнийг ажилтай орлоготой болгоно. Ажлын хэсгээ маш сайн хуралдуулаарай. Тэгж байж цаг хожно.

Сэтгүүлч

Vip76.mn Ц.Соёлмаа