Б.Бат-Эрдэнэ 2018.05.18 | Сайт: Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Зураг төсөвтэй холбоотой бас гүйцэтгэгчтэй холбоотой будлиан их гардаг

Өнөөдөр /2018.05.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аас 2005 онд батлан 2006 онд хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг хуулийн өнөөдрийг хүртлэх хугацаанд 23 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Дээрх хуулийг хэрэгжүүлэх явцад худалдан авах ажиллагаанд цахим системийг боловсронгуй болгох, үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах, авлига ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, байгаль орчинд ээлтэй бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах, үндэсний үйлдвэрлэл, дотоодын бизнесийн орчныг төрөөс дэмжих, түүнчлэн олон улсын байгууллагуудад өргөн хэрэглэж байгаа урьдчилсан худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх зэрэг асуудлыг хуульчлах шаардлага үүсчээ. Иймд худалдан авах ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулльд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Дотоодын худалдан авалтын тухай өмнөх Засгийн газрын шийдвэр байгаа. Үүнийг хуульд тусгасан уу? Зураг төсөвтэй холбоотой бас гүйцэтгэгчтэй холбоотой будлиан их гардаг. Жишиг зураг тодорхой бол асуудал шийдэгдмээр харагддаг.Хуучин стандартаа барьдаг. Шинэчлэх, цаг үеэ харж, зураг, төсөв гаргах хэрэгтэй. Сонгон шалгаруулалтад анхаарах хэрэгтэй

Ажлын хэсэг: Чанар, стандарт нийцсэн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой бол гаднаас бүтээгдэхүүн авахгүй гэх мэт дотоодын давуу эрхийг оруулсан зохицуулалтууд орж ирсэн.

Сэтгүүлч

Vip76.mn Ц.Соёлмаа