О.Баасанхүү Б.Батзориг Н.Цэрэнбат 2018.05.18 | Сайт: Vip76.mn

О.Баасанхүү: Ус бохирдуулсны төлбөрөө авч байгаа юу?

Өнөөдөр /2018.05.18/ УИХ-ын чуулганд Монгол орны Хөрс хамгааллын бодлогын хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл өглөө.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах бодлогыг хэрэгжүүлэх”, “бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, төлөв байдлыг тогтоох, хянах, сэргээн сайжруулах”, мөн “газрын үржил шимийг сайжруулах замаар га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх” зэрэг зорилтууд тусгагдсан бөгөөд Монгол Улсын Засгийн газар эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

Гэр хорооллын иргэдийн газрыг үнэгүйдүүлж байна гэж байна. Бас багш, эмч нарын цалинг мөнгөтэй бол нэмээд өгөөч. Ус бохирдуулсны төлбөр авч байгаа юу? Аж ахуй нэгжүүд ус бохирдуулж байна. Энэ усыг иргэд ашиглаж байна. Мод тарих биш, мод тайраад байна. Бас гэрэлтэй гудамж нэртэй, гэрэлгүй гудамж бий болж байна. Дорнодын газрыг яах вэ? Мэнэнгийн тал хэцүү болчихлоо. Үүнийг яах вэ?

УИХ-ын гишүүн, БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат: Ус бохирдуулсны төлбөр төлөхөөр дахин хэлэлцээд явна. Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх хууль 7 жилийн өмнө батлагдсан. Энэ хуулийн дагуу хэрэгжүүлэх талаар шат шатандаа ажлаа хийх ёстой.

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: МУ 1 сая 50 мянган газар тариалангийн бүс нутагтай. Аймаг сумуудаас тариалангийн бүс нутагт оруулах газраа ирүүлсэн тэгээд Засгийн газар бүс нутгаа зарласан. Бас бэлчээрийн тухай хуулийг малчид хүлээж байна. Одоо малын тоонд биш, чанарт анхаарах цаг болсон.

Сэтгүүлч

Vip76.mn Ц.Соёлмаа