М.Билэгт 2018.05.18 | Сайт: Vip76.mn

М.Билэгт:Газрын тухай хуультай энэ хуулийн зарим заалт зөрчилдөхгүй юу?

М.Билэгт:Газрын тухай хуультай энэ хуулийн зарим заалт зөрчилдөхгүй юу?
УИХ-ын гишүүн М.Билэгт

Өнөөдөр /2018.05.18/ УИХ-ын чуулганаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

Газрын тухай заалттай зөрчилдсөн нилээн зүйл байна. Газар тусдаа асуудал гэж бодож байна. Малчид бэлчээр ашиглах гэрээ байгуулдаг. Энэ гэрээг сум, дүүргийн, аймаг сумын засаг дарга хийдэг.Улсын бүртгэлд газраа ашиглах, эзэмших эрхээ бүртгүүлчихвэл асуудал үүсэхгүй юу?

Ажлын хэсэг: Газрын асуудлыг зохицуулсан 5-6 хууль үйлчилж байна. Гэхдээ зарим харилцаан дээр зөрчилтэй асуудлууд энэ хуулиуд дээр байгаа. Тийм учраас энэ асуудлыг шийдэж орж ирж байгаа хуулинд Заалт орсон.

Сэтгүүлч

Vip76.mn Ц.Соёлмаа