Г.Тэмүүлэн 2018.05.18 | Сайт: Vip76.mn

Г.Тэмүүлэн: Ухаалаг, цахимжиж байгаа энэ үед цаг үетэйгээ тохируулж өөрчлөлт оруулаарай

Өнөөдөр /2018.05.18/ УИХ-ын чуулганаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Нэмэлт өөрчлөлтөд хуулийн зорилтыг нарийвчилж, тодорхой тусгасан байна. Нэр томьёог тодорхой болгох, бүртгэлийн бусад хуультай уялдуулах, цахим үнэмлэхний хэрэглээг нэмэгдүүлэхтэй холбоотой зохицуулалт, улсын бүртгэлийн суурь харилцааг хуулийн хүрээнд нийтэд ойлгомжтой байдлаар зохицуулах, мэдээллийн сантай холбоотой харилцаатай холбоотой асуудлаар холбогдох өөрчлөлтүүдийг нэмж тусгасан байна. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: 

Хуулийн өөрчлөлтийг оруулахдаа амьдралд ойроор шийдэх хэрэгтэй. Хэлбэр болон бусад талаас нь засаж сайжруулах ёстой. Манайд төрсний гэрчилгээ өгдөг. Шинэ хүүхэд төрлөө маш том хэмжээтэй гэрчилгээ авдаг.Одоо бүх юм жижиг болж байгаа. Гартаа барьж явахад хүртэл төвөгтэй байгаа. Энгийн юм шиг хэрнэ, иймэрхүү асуудал дээр анхаараарай. Илүү ухаалаг, цахимжиж байгаа энэ үед үүнийг анхаараарай.

Сэтгүүлч

Vip76.mn Ц.Соёлмаа