Л.Мөнхбаатар 2018.05.18

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ

Өнөөдөр /2018.05.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

МУ-ын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан улсын бүртгэлийн үйл ажиллагааг онлайн горимд шилжүүлж, үндэсний цахим бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, хүнд суртлаас ангид байлгах, Нэг иргэн - нэг бүртгэл хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар бүртгэлийн тогтолцоог үе шаттайгаар төгөлдөржүүлэх зорилгын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн төсөлтэй уялдуулан Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулжээ.

Хуулийн төслийг ХЗБХ-гоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан юм.