О.Баасанхүү 2018.05.18 | Сайт: Vip76.mn

О.Баасанхүү:Гадаадад төрсөн хүүхдүүдийг яаж бүртгэдэг вэ?

Өнөөдөр /2018.05.18/ УИХ-ын чуулганаар Иргэний улсын бүртгэлийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Гадаадад төрсөн хүүхдүүдийг яаж бүртгэх вэ? Казахстан руу гарсан иргэдийн асуудлыг яаж шийдэх вэ? Нилээ зөрчил гардаг. Энэ хуулин дээр энэ асуудлыг оруулах хэрэгтэй. БНСУ-д манай олон иргэд амьдарч байна. Солонгос хүнтэй гэр бүл болдог, Эцэг, эх нь нас барахаар бас л асуудал гардаг. Энэ асуудлууд хуулинд орсон уу?

Ажлын хэсэг: Гадаад улсад төрсөн Монгол эцэг, эхтэй хүүхэд тухай улсад сууж байгаа Элчин сайдын яамандаа хандаж гэрчилгээгээ авдаг. Харьяаллын хувьд нутаг дэвсгэр, цусны харьяаллыг хуульчилж зохицуулсан байдаг.

Сэтгүүлч

Vip76.mn Ц.Соёлмаа