Бат-Эрдэнэ.Б 2018.05.18 | Сайт: Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Шинэ хуулиар эд хөрөнгөө заавал бүртгүүлэх шаардлага гарч байна

Өнөөдөр /2018.05.18/ УИХ-ын чуулганаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн,төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэн: 

Энэ хуулинд өөрчлөлт орохоор албан хаагчдын ачаалал, иргэдэд үйлчлэх талаас нь судалж үзсэн үү? Хуулиар эд хөрөнгөө зайлшгүй бүртгүүлэх болж байна.Өмнө нь Бөхийн өргөө заавал бүртгүүлэх шаардлагагүй байсан юм байна лээ. Гэхдээ татвараа 20 гаруй жил төлсөн байгууллага. Дүрмээрээ зохицуулж ирсэн.Одоо гарсан алдаа нь өмнө нь хариуцаж байсан дарга цэрэг өөрийнхөө нэр дээр бүртгэсэн юм шиг ташаа мэдээлэл яваад байгаа. Энэ хуулиар тодорхой бүртгэл хийх хэрэгтэй юм байна.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn