Д.Сарангэрэл 2018.05.18 | Телевиз: МҮОНТВ

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг үе шаттай нэмэгдүүлнэ

Эрүүл мэндийн сайд болон УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөл суулт хийж буй эмч, сувилагчидтай уулзахаар зорьж очсон байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Дөнгөж сая УИХ-ын нэгдсэн чуулганаар 2019 оны үндсэн чиглэлийг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналаар томьёолж санал хураалаа. Үүнд Эрүүл мэнд болон Боловсролын салбарын ажилтнуудын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх заалтыг УИХ-ын гишүүд баталлаа.