Х.Амгаланбаатар 2018.05.18 | Телевиз: МН25-р суваг

Улс төржилтөөс ангид байж эмч сувилагч нарын цалинг нэмэхийг шаардав

Эмч сувилагчдын баярын өдрөөс эхэлсэн цалин нэмэгдүүлэх шаардлага суулт өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.  Энэ талаар МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар байр сууриа илэрхийллээ.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар:  Ирэх Даваа гаригийн дотор  Төрийн албан хаагчдын цалин хөлсийг 50%-аас доошгүйгээр нэмэгдүүлэх хэлэлцээрээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй тохиолдолд  хөдөлмөрийн хамтын маргааныг МУ-ын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд  МҮЭХ-оос  улс орон даяар албан ёсоор үргэлжлүүлнэ.