Нямбаатар.Х 2018.05.21 | Сайт: Vip76.mn

35 сурагч Тайваний Нанхуа их сургуульд 100 хувийн тэтгэлгээр суралцана

УИХ-ын гишүүн тойргийнхоо буюу СХД-ийн 9, 65-р сургуулийн төгсөх ангийн сурагчдыг хамруулсан Элсэлтийн Ерөнхий шалгалтанд бэлтгэх болон англи хэлний үнэ төлбөргүй сургалтыг анх удаа зохион байгуулжээ.

Нийт 300 хүүхдийг хамруулсан тус сургалтыг “Нямбаатар” сан болон Глобал удирдагч дээд сургууль хамтран зохион байгуулсан аж. Эдгээр 300 сурагчаас амжилттай суралцаж, сорил шалгалтандаа оноогоор шалгарсан 35 сурагч Тайваний Нанхуа их сургуульд Бизнес удирдлага болон бусад чиглэлээр 100 хувийн тэтгэлгээр суралцах юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: “Энэ сургалт 1-рт ЭЕШ-ийн бэлтгэл цаашлаад Нанхуа их сургуульд элсэж, олон улсын стандартад нийцсэн боловсрол эзэмших гүүр нь болох юм” гэсэн байна.

Дашрамд дурдахад Тайваний Нанхуа их сургууль нь бүс нутагтаа олон улсын их сургуулиудын консерциум “Cross-Nation University” систем нэвтрүүлсэн анхны сургууль юм.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn