С.Чинзориг 2018.05.21 | Телевиз: SBN

Дөрөвдүгээр улирлаас эхлэн цалин хөлсийг инфляцтай уялдуулан нэмнэ

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд төрийн албан хаагчдын цалинг энэ оны 4-р улирлаас нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэж мэдэгдлээ.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг:  Үйлдвэрчний эвлэлийн байгууллага нэмэлт хэлэлцээрээс давсан шаардлага тавьж байна. Өөрөөр хэлбэл, Төрийн албан хаагчдын цалинг  инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллана гэсэн үүргийг гурван талт хэлэлцээрээ Засгийн газарт өгсөн.  Төрийн албан хаагчдын цалинг  50 хувиар огцом нэмэгдүүлэх боломж байхгүй.