Гантулга.Д 2018.05.22 | Сайт: Vip76.mn

Д.Гантулга гишүүн БНСУ-ын Гемёнг Их сургуулийн төлөөлөгчидтэй уулзлаа

Д.Гантулга гишүүн БНСУ-ын  Гемёнг Их сургуулийн төлөөлөгчидтэй уулзлаа

УИХ-ын гишүүн Д.Гантулга Бүгд Найрамдах Солонгос Улсын Гемёнг /KEIMUNG/ Их сургуулийн Ази хариуцсан захирал профессор Пак Сун-Хо болон бусад төлөөлөгчдийг Монголын сурагчдын холбооны ерөнхийлөгч О.Сэлэнгийн хамтаар хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Гемёнг Их сургуультай оюутан солилцоо, урт богино хугацааны түр сургалтуудыг хамтран зохион байгуулах талаар ярилцаж тохиролцлоо.

Тус Их сургууль нь 1899 онд байгуулагдсан 30000 гаруй оюутан, 2700 орчим багш, ажилтантай. Энэ их сургууль 60 орны 358 байгууллагатай гэрээтэй хамтран ажилладаг бөгөөд 1400 орчим гадаад оюутан суралцдаг томоохон Их сургуулийн нэг юм.

Сэтгүүлч

Vip76.mn Ц.Соёлмаа