Д.Гантулга 2018.05.22 | Сайт: Vip76.mn

Д.Гантулга: Зээл нүдээ олдоггүй байдлын засах хэрэгтэй

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаанаар /2018.05.22/ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг нэмэгдүүлэн 7 жил болгосон нь тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт оруулах эсэх, даатгуулагчийн эрх ашгийг хэрхэн хөндөж байгаа талаар санал, дүгнэлт шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах хурал боллоо.

Байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Д. Гантулга санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Гантулга:

Тэтгэвэр, тэтгэмжийг оновчтойгоор олгоно гэж байгаа.  Үүн дээр Налайхын гүний уурхайд ажиллаж байсан иргэд 1995 онд уурхай татан буугдахад энгийн байдлаар тэтгэвэрт гарсан энэ байдлыг бодолцох хэрэгтэй. Зээл тусламжин дээр хүнээ олохгүй байна. Танил тал, нам харж байна гэсэн маргаан их гардаг. Энэ маргааныг харж үзэх хэрэгтэй. МСҮТ-ийг төгссөн хүмүүст гарааны бизнес эрхлэх боломж олгоно гээд байгаа. Үүнийг өргөн хүрээтэй харж, ажиллаарай.