2018.05.22

“Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлт боллоо

Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлт боллоо.  Нээлтийн ёслолд  НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын орлогч  П.Баярхүү,  Ж.Батбаясгалан, Ш.Анхмаа, Д.Энхтөр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр нар болон холбогдох албаныхан оролцсон юм.

НИТХ-ын дарга С.Амарсайхан:  Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвхи санаачлагыг дэмжих зорилгоор “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна