Дүүргүүдийн зам засварын ажил эрчимтэй явагдаж байна
2018.05.23

Дүүргүүдийн зам засварын ажил эрчимтэй явагдаж байна

Урин дулааны улиралтай зэрэгцэн Нийслэл хотын зам засварын ажил явагдаж байна.

Тухайлбал : Чингэлтэй дүүргийн Далан давхрын шинэ авто замаас 224-р цэцэрлэг хүртэлх 1.2 км шинэ авто замын эхний 0.7 км-ын хөрс нягтруулах ажил эхэлсэн. Энэ замыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар "Наранбулаг Хан" ХХК хариуцан гүйцэтгэж байна.

Хөрс нягтруулах ажил явагдаж байна

Харин Баян зүрх дүүргийн гадна тойруугийн 4-р хэсэг, Дарь-Эхийн авто замаас Ганц худаг, Цагаан даваа чиглэлийн 3 км авто замын хучилтын ажлыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын\ захиалгаар УБЗЗАГ гүйцэтгэж байна

Дарь-Эхийн авто замаас Ганц худаг, Цагаан даваа чиглэлийн 3 км авто замын ажил явагдаж байна

Мөн Сонгино хайрхан дүүргийн Нарангийн гудамжнаас Орбитын гудамж хүртэлх 1.3 км авто замын явган хүний зам хийгдэж дууссан. Тэмдэглэгээ хийгээд замын хөдөлгөөн нээхэд бэлтгэж байна. Энэ замыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар "Трүй Рөүд" ХХК "гүйцэтгэжээ.

Нарангийн гудамжнаас Орбитын гудамж хүртэлх 1.3 км авто замын явган хүний зам хийгдэж дууссан