Оюунхорол.Д Энхбаяр.Ж Оюун-Эрдэнэ.Л 2018.05.23 | Сайт: Vip76.mn

Цахим бодлогын түр хороо хариуцлагатай ажиллах хэрэгтэй

Цахим бодлогын түр хороо хариуцлагатай ажиллах хэрэгтэй

Өнөөдрийн /2018.05.23-ны/ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Цахим бодлогын түр хороо байгуулах тухай” хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

Түр байнгын хороо ирцэн дээрээ анхаарах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлж байна. Хэрвээ тасалбал хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн саналыг хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

Түр хороо байгуулахыг дэмжиж байгаа. Түр хороонд орохоор санал ирүүлсэн гишүүдийг оруулаад явах хэрэгтэй гэсэн байр суурьтай байлаа.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

Монгол төрийн албыг ил тод, шуурхай, цомхон болгож, үндэсний хэмжээнд мэдээллийн нэгдсэн сүлжээг сайжруулах, цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангахад Цахим бодлогын түр хороо нь үүрэг хүлээн ажиллах болно.Засгийн газартайгаа уялдан богино хугацаанд бодлого гаргаж, хурдан шуурхай үр дүнтэй ажиллах хэрэгтэй байна.

Сэтгүүлч

Vip76.mn Ц.Соёлмаа