С.Эрдэнэ: Өөрийнхөө хүнийг Цэцэд томилох эрх зүйн боломж АН-д байхгүй
2018.05.24

С.Эрдэнэ: Өөрийнхөө хүнийг Цэцэд томилох эрх зүйн боломж АН-д байхгүй

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн шаардлага, Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчид болон Засгийн газрын өрийн талаар хэлэлцжээ. Энэ талаар тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат, АН-ын дарга С.Эрдэнэ нар мэдээлэл хийсэн бөгөөд Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийг тус бүлгийнхэн дэмжиж буй юм байна.

Харин хоёр сайддаа хариуцлага тооцохыг шаардсан албан бичигт хариу өгөх хугацаа дууссан ч Ерөнхий сайд ямар нэг байр суурь илэрхийлээгүй аж. Энэ нь Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчмыг зөрч-сөн хэрэг гэж тэд үзэж буйгаа илэрхийлэв. Тиймээс Цэцэд хандах гэнэ.

2018 оны төсөв, Засгийн газрын өрийн талаар АН-ын дарга С.Эрдэнэ онцолсон. Тэрбээр “Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2.8 их наяд төгрөгийн өр барагдуулсан нь түүхэнд үлдэх тод мөр” гэх мэтээр удаа дараа ярьж байна. Үндсэндээ 2016 онд Засгийн газрын дотоод өр 6.4, 2017 онд 4.2 их наяд төгрөг болсон. Ер нь төсөвт тусгасан үндсэн үзүүлэлтийг харахаар 2017, 2018 онд 1.1 их наяд төгрөгийн өр барагдуулахаар буй. Үүнээс харахад яагаад ч 2.8 их наяд төгрөгийн өр барагдуулсан байх үндэсгүй. Засгийн газар сайндаа биш, ОУВС-гаас авч байгаа урт хугацааны, бага хүүтэй зээлээр дотоодын өндөр хүүтэй, богино хугацаатай өрийг дарсан нь дотоод өрийг төлсөн мэт харагдаж байгаа. Гадаад өр буурсан мэтээр иргэдийг хуурч байгаа нь хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдэл. Хамгийн гол нь манай улсын нийт гадаад өр зургаан их наяд төгрөгөөр нэмэгдсэн байхад үүгээр юу хийсэн нь тодорхойгүй байна. Өнөөдрийг хүртэл эрх баригчид нэг ч том төсөл хөдөлгөөгүй, нэг ч км зам тавиагүй” гэв.

Мэдээллийн дараа тэд сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Төрийн банк, МИАТ, Хөрөнгийн бирж зэргийг хувьчлахдаа ямар зарчим баримтлах шаардлагатай вэ?

Д.Эрдэнэбат: -Төрийн зарим өмчийг хувьчлах талаар УИХ хэлэлцэх учиртай. Тухайлбал, МИАТ-ийг хувьчлах нь зөв, буруу гэсэн олон янзын байр суурь бий. МИАТ-ийг хувьчлахгүй байх шалтгаан нь манай улс шиг далайд гарцгүй жижиг орны хувьд нисэхийн сапбар нь стратегийнх байх ёстой гэх мэтээр ярьдаг. Төрийн банкны хувьд ч ялгаа байхгүй. Төрийн мэдлийн банкуудад өглөг, авлага үүсгэчхээд, түүнийгээ хаах гэж маш хурдан хувьчилдаг гэх хардлага байдгийг тооцох хэрэгтэй. Ялангуяа Төрийн банкны тухайд “Хадгаламж” банкнаас шилжүүлсэн өрүүдийг хурдан далдлахын тулд хувьчлахаар яарч байна гэсэн хардлага буйг заавал харгалзах шаардлагатай.

-Засгийн газрын зүгээс хоёр сайддаа хариуцлага тооцох үндэслэл байхгүй, шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд энэ талаар ярилцана гэх байр суурь баримталж буй юм билээ.

С.Эрдэнэ: -Энэ талаар бидэнд албан ёсны хариу ирүүлээгүй. Тэгээд ч аливаа асуудалд ёс зүйн хариуцпага бий. Ц.Нямдорж сайд сарын 34 сая төгрөгийн төлбөртэй байранд он удаан жил амьдарч буйгаа хүлээн зөвшөөрчихсөн шүү дээ. “Эрдэнэт үйлдвэр”-т олон сая төгрөгийн шахаа хийснээ ч хэлсэн. Үйлдлээ өөрөө хүлээн зөвшөөрөхөөс илүү нотолгоо гэж хаана ч байхгүй. Ч.Хүрэлбаатар сайдын ах, дүүтэйгээ нийлээд зарчихсан нүүрс-ний уурхайтай холбоотой бүх баримт нотлогдсон. Эдгээрийг хууль, хяналтын байгууллагуудад нь өгнө. Үндсэн хуулийн аливаа зөрчил гаргуулахгүйн төлөө ажилладаг Цэц байгаа бол энэ талаар заавал дүгнэлт гаргах ёстой.

-Цэцэд АН-ын гишүүдийг томилох нь гэж яриад байна. Энэ тухайд юу хэлэх вэ?

С.Эрдэнэ: -Цэцэд өөрийнхөө хүнийг томилох эрх зүйн боломж АН-д байхгүй. Ерөнхийлөгч санал болгох нэг хэрэг. Түүнийг нь томилох, эсэх нь УИХ-ын бүрэн эрхээс хамаарна