Л.Оюун-Эрдэнэ: Аль нэг намын даргын арын өрөөнд битгий согтуу сууж харагдаарай
2018.05.24

Л.Оюун-Эрдэнэ: Аль нэг намын даргын арын өрөөнд битгий согтуу сууж харагдаарай

УИХ-ын нэгдсэн чуулганаар  Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон нэр дэвшигчдийн талаар хэлэлцэж байна. 

Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэгийн оронд Б.Буяндэлгэрийг, Н.Жанцангийн оронд Г.Туулхүүг, Т.Лхагваагийн оронд Ц.Нанзаддоржийг тус тус томилуулах саналаа УИХ-д хүргүүлсэн  байгаа юм.

Томилгооны үеэр УИХ-ын  гишүүн Л.Оюун-Эрдэнэ: ҮХЦ-д улс төрчид очиж болохгүй гэж Би боддог

"Үндсэн агуулгаараа ҮХЦ бол Үндсэн хуулийн шүүх. Үндсэн хуулийн шүүх бол бүх шүүгчдийн дээр байгаа эрх мэдэл. Бүх шүүгчдийн дээр байна гэдэг нь бүх хуульчдын дээр байна гэсэн үг. Ёс зүй хувьд, мэдлэг ур чадварын хувьд ...нийт хуульдчиддаа хүлээн зөвшөөрөгдсөн хүн байж гэмээ парламентын гишүүд нь ч, төрийн албан хаагчид, ард түмэн хүндэтгэлтэй хандана. 

Харамсалтай нь энэ байдлаа өнгөрсөн хугацаанд алдсан. Өнөөдөр ҮХЦ-ын гишүүний томилгоо яригдах үед төрийн өмчийн хувьчлалын асуудал яригдаж байгаа нь үнэхээр эмгэнэл мөн.

Д.Одбаяр даргын хувьд бид нэг нам, ойрхон уу гэвэл бид ойрхон. Гэхдээ би түүнийг Үндсэн хуулийн цэцэд очих үед шүүмжлэлтэй хандаж байсан. Учир нь ҮХЦ-д улс төрчид очиж болохгүй гэж Би боддог. Энэ нэр дэвшигчдийн анкетын би харсан. Зарим нь үнэхээр харамсмаар байсан гэдгийг нуугаад яахав. Цэцийн гишүүний шалгуураас Төрийн албанд ажилласан гэдэг шалгуурыг авч хаях ёстой. Энэ бол цэвэр мэргэжлийн хуульчдын ажил.

Ерөнхийлөгчөөс 3 хүн дэвшиж орж ирэхээр Ерөнхийлөгч Цэц дээр 3 кноптой боллоо гэж боддог, УИХ-аас нэр дэвшигч оруулж ирэхээр УИХ-ын дарга Цэц дээр 3 кноптой боллоо гэж боддог энэ улс төрийн аргаар ҮХЦ-д нөлөөлөх гэдэг уламжлалт, буруу жишгээсээ салах ёстой юм. Тиймээс нэр дэвшиж байгаа хүмүүс үүнийг анхаараарай. УИХ-ын гишүүний арын өрөөнд битгий согтуу таарж байгаарай, энд тэнд битгий улс төрчидтэй наймаа ярьж байгаарай...өмнөх гишүүд чинь тэгэж харагддаг байсан шүү. Гагцхүү хуульд захирагдаж, ард түмэндээ хүндэтгэл, нийт шүүгч, хуульчдын дээр байгаа ёс зүйн өндөрлөгөө барьж ажиллаарай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.