Д.Тэрбишдагва: Өс хонзон санадаг хүмүүсийн толгойд тэгж бодогдоод айгаад сууж байгаа
0
2012.06.05

Д.Тэрбишдагва: Өс хонзон санадаг хүмүүсийн толгойд тэгж бодогдоод айгаад сууж байгаа

УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагватай ярилцлаа.
-МАХН-ыгяагаадсонговгэдгээсяриагааэхлэхүү?

-2004, 2008 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшиж ялалт байгуулж байсан. Миний бие одоо МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс сонгуульд нэр дэвшиж байгаадаа баяртай байна. Ер нь хүн ямагт нэг зангаараа, ноён нуруу нь л нугарахгүй, амьдралынхаа турш баримталж ирсэн жанжин шугамаасаа хазайхгүй байх нь эрхэм юм. Энэ л миний зарчим. МАХН гэдэг нэр энэ зуунд  Монголын бүх ард түмний чихэнд хоногшин үлдсэн учраас Биднээс өмнө үеийнхэн энэ намын гишүүн байж, улс орныхоо төлөө зүтгэж ирсэн түүхтэй. Тийм учраас Монгол Улсын хөгжлийн бүхий л үе шат МАХН-ын үйл ажиллагаатай салшгүй холбоотой учир МАХН-аа сонгосон юм. Харин О.Чулуунбат, Ч.Улаан гишүүн  бид гурвын хувьд МАХН-д шинээр элсээгүй юм МАХН-ын батлах бидэнд угаасаа байгаа. Үнэндээ МАН-ын шинэ батлахыг УИХ-ын бүлэг дээр гишүүд дээ шууд тулган гардуулсан шүү дээ. Түүнээс биш намд шинээр элсье гэвэл өргөдлөө өгч орох ёстой. Ийм л учраас МАН-ын олон гишүүн МАХН-ын батлахаа сэргээсэн. Тэдний нэг нь би. Буруу гэж үү.

-ТагурвыгМАХНрууявахадМАН-ынханнэлээдшүүмжлэлтэйхандсанбайх. Багахуралдээрээ"Далайхогхаягдлааэрэгрүүгээтүрээдгаргадагшигманайнамынхогшааруудяваадөглөө" гэсэнутгатайзүйлийгярьцгаасангэжсонсогдсон...

-Тэр хуралд суугаагүй учраас тийм яриа болсныг мэдэхгүй байна. Үнэхээр ингэж ярьсан бол ухвар мөчид хүний үг. Нэг зорилгын төлөө хамтдаа зүтгэж явсан нөхдийнхөө араас шороо цацаж, шоронд илгээдэг муу зуршлаасаа Ардын намынхан хэзээ ч салахгүй юм байна гэдэг ойлголтыг л ард түмэнд төрүүлэх биз. Бид гурав Ардын намд байхдаа бие биеэ ад шоо үзэж, элдвээр хэлж, хагарал руу түлхдэг байдлыг нь болиулах гэж олон удаа хэлдэг байсан. Намын удирдлагад захидал хүртэл бичснийг та бүхэн санаж байгаа байх. Энэ чинь 70 жилийн түүхтэй араншин. Амар салдаг араншин биш.

Бид 21-р зууны хүмүүс, бид ардчилалын үр шим, бидэнд ийм араншин хэрэггүй.

Нэг тогоонд "чанагдаж", нэг зорилгын төлөө зүтгэж, сайн муу бүхнээ хамтдаа туулж явсан гишүүдээ үзэл бодол, итгэл үнэмшлээ дагаж, сонголт хийгээд явахад нь араас нь угаадасаа цацдаг дүр төрх бол арчаагүйн шинж. Үнэндээ МАН бол хүссэн, хүсээгүй МАХН-ын тасарсан мах, үсэрсэн цус шүү дээ. МАН өөр үзэл баримтлалтай намтай хамтарч Үндсэн хууль зөрчиж стандарт бус Засгийн газрыг байгуулан ажиллаж чадсан боловч, намынхаа гишүүдийн хайрыг татаж чадсангүй. Нэрээ солино гэдэг хүний хорвоогийн хамгийн муухай хэрэг, тэр дундаа Монгол хүнд.

-МАХН-ындаргаН.Энхбаярынталаарасууя. Биеийнбайдалньямарбайгаабол?

-Монгол төрийн тэргүүн явсан хүнийг хүч хэрэглэж, хэвтээгээр нь хоёр удаа ачигдаж явсныг нүдээрээ харсан хүний хувьд тэр үйл ажиллагааг дээд зэргийн зохион байгуулалттай, зэрлэг балмад ажиллагаа хэмээн дүгнэж байна. Н.Энхбаяр даргыг баривчилсны дараа хэрцгийгээр доромжилж, хүний ёсонд байхааргүй үйл ажиллагааг явуулсан. Энэ бүхнийг өөртэй нь 20 жил хамт улс төрд зүтгэсэн нөхдүүд нь зориудаар хийж байгаад харамс ч байна. Н.Энхбаяр даргыг 21 хоног шоронд суулгаад, 24 цагийн гэрэлтэй өрөөнд хорьсон. Та 24 цагаар гэрэлтэй орчинд унтаад үз дээ. Өлсгөлөн зарлаж байх үед нь байнгын сэтгэл санааны дарамтад байлгаж, гадуур дотуур нь шалдан нүцгэн хүн явуулж, бөгсөөр нь хооллох гэж галзууруулсан, өлсгөлөн зарлачихсан хүнийг даапаалж байгаа юм шиг өдөр болгон хоол харуулж, үнэрлүүлж, идэхгүй гэсэн гарын үсэг зуруулж байсан юм билээ. Түүнийг хорьж цагдаж байсан тэр өдрүүдийн бичлэгийг бүтнээр нь үзэх хэрэгтэй. Гэвч бичлэгийг бүрэн эхээр нь өгөхгүй байгаа. Хуулийн байгууллагынхан тэр бичлэгээс Н.Энхбаяр даргын нэр хүндийг унагах зорилгоор зарим хэсгийг нь цаг хугацааны монтаж хийж хэсэгчилж аваад олон түмэнд дэлгэсэн л дээ. Энэ бүхэн бол тэр чигээрээ хүчирхийлэл. Хүний ёсноос гадуур хэрэг. Албадан эмчилгээ хийхээр оролдсон нь хүний үзэл бодолд хүчээр нөлөөлөх гэсэн оролдлого гэж олон улсын Мальтийн гэрээнд тусгасан байдаг. Хүнийг бөгсөөр нь хооллох гэнэ үү. Ийм байхад тэр хүн эсэргүүцэл үзүүлэлгүй яах вэ. Юун салаавч... Харин ч их сэтгэлийн тэнхээтэй юм байна. Өөр хүн бол галзуурахаар байсан шүү дээ. Ер нь ч түүнийг галзууруулах зорилго агуулсан ажил хийж байсан гэж би боддог. Н.Энхбаяр даргын биеийн байдал одоо харьцангуй дээшилсэн. Гэхдээ олон өдөр өлсгөлөн зарласан учраас цус нь бүлэгнэж, Толгой нь эргэх ядрах зовиур байгаа Гэхдээ тархи нь гайхалтай ажиллаж байгаа. Өөрөө агаар салхинд гарах хүсэлт тавьсан ч эмч нар нь зөвшөөрөхгүй байна. Аргагүй л дээ гэнэтийн тохиол болж магад. Нэг үеэ бодвол биеийн байдал нь дээрдэж байгаа ч үхжиж эхэлсэн бие организм нь сэхэж сэргэхэд нэлээд хугацаа хэрэгтэй байх.

-Сонгуульдорлоогэхэдбиеньдийлэхболовуу. Тэгээдчшүүххуралньболболэнэхүняляваадявчихнагэсэнойлголтхүмүүстбайхшигбайналдаа?

-Сүүлийн үед шүүх хурал хийх процессыг хараад байхад хууль зөрчсөн үйлдэл их гарч байна. Жишээлбэл: Монгол төрийн генералыг хорт хавдрын хагалгаанд орсных нь дараа эмнэлгийн ортой нь чирч авчраад шүүх хуралд оруулж, урьдчилан саатуулах байр руу ачиж байна. Энэ нь "Чамайг ч бас ингэнэ шүү" гэсэн дохиог Н.Энхбаяр даргад өгч байгаа юм болов уу? Ард түмэнд сануулж байгаа юм болов уу? Эсвэл...

-Сонгуульболоходсархүрэхгүйхугацааүлдлээ. Танайэвсэлнэрдэвшигчдээямаршалгуураартодруулсанбэ?

-Шүдийг нь үзэж, сүүлийг нь сөхөж харсан. Мэдээж бидэнтэй зүрх, сэтгэлээрээ нийлж, баг болон ажиллах чадварыг нь харж хүмүүсээ тодруулсан. Тиймээс хэтээ харсан, хүсэл зорилгодоо нийцсэн баг бүрдүүлсэн. Энэ багт төрийн хүнд хүчир хийгээд улс төрийн хатуу ширүүн амьдралыг үзэж, алдаж онож, унаж бос ч, гэгээрч яваа том лидерүүд ч бий. Өндөр боловсролтой, ирээдүйд их үйлийг бүтээх, итгэл даах жирийн ардын хүүхдүүд ч байгаа. Эргүүтсэн монгол биш эрүүл, шударга Монголыг бий болгохын төлөө олон хуульчийг ард түмнийхээ төлөөлөл болгохоор нэр дэвшүүлэн илгээж байгаа юм. Энэ хүмүүсийг ард түмэн дэмжинэ гэж итгэж байна. Би бүх ард түмний " Шударга түмний их" хуралдаад Монголын улс төрийн намуудын лидерүүдэд хандан уриалга гаргасан. Намуудын хам-гийн бузар булай нь намын нэр гэх хоёр, гурван үсэгний араар нуугдаж байна. МАНАН гэдэг үсэгний ард чичирч байна. Үнэхээр лидер мөн юм бол биеийн амрыг харж, намын жагсаалтад орж нуугдахгүй, тойрогт нэр дэвшиж, ард түмнийхээ саналаар сонгогдоё. Ард түмнээрээ дүнгээ тавиулъя гэсэн юм. Гэвч МАНАН-гийн дарга нар, Ерөнхий нарийн бичгийн дарга нар хүлээж аваагүй. Харин МАХН-ын Ерөнхий нарийн бич-гийн дарга Н.Удвал, МҮАН-ын дарга М.Энхсайхан нар жагсаалтад бичигддэг юм уу гэж байсан ч миний гаргасан уриалгыг хүлээж аваад тойрогт нэр дэвшихээр болсон. МАНАН-гийн жагсаалтад олигархууд саналын хуудасны ард эрэмбээрээ, хөрөнгөөрөө жагссан байна билээ.

-Н.Энхбаярдаргахүүтэйгээхамтнэрдэвшихньхэрзөвюмбэ?

- Зөв! Үүнд буруу зүйл байхгүй. Н.Энхбаяр дарга өлсгөлөн зарлаад хэвтэж байхдаа олон зүйлийг тунгааснаа ярьж байсан. Хамгийн гол нь тэр өдрүүдэд хүүгээ ямар богинохон хугацаанд танигдахгүй эр хүн болсныг хэлж байлаа. Энхбаяр даргыг элдвээр баалж байгаад шоронд илгээвэл тэр айлд Батшугараас өөр эр хүн үлдэхгүй юм билээ. Үзэл бодлоо чин эрмэлзлэлээ хүүдээ хэлж үлдээнэ. Махан бие үхэхэд сэтгэл зорилго минь хүүд минь үлдэнэ гэж байсан. Аавынхаа зовлонг хүү нь нуруун дээрээ үүрч, биеэрээ туулъя гэж өөрөө зориглож байгаа бол би дэмжихгүй гэх эрх байхгүй. Түүний хүүг дэвшүүлсэн утга учир энэ гэж ойлгож болно. Эр хүн, эцэг хүн хүүдээ л итгэдэг. Үүнийг ёс жудагтай Монголын ард түмэн ойлгох байх аа. Н.Энхбаярын гэр бүлийг устгах бодлогыг эрх баригчид барьж байж мэднэ гэсэн хардалт төрж байгаа. Эд хөрөнгийг нь хурааж гэр бүлийнхэнд нь хэрэг үүсгээд, хэн ч биш болгох санаа агуулж байгааг нь үгүйсгэхгүй. Надад ч чамд ч тохиож мэднэ. Хүн чанартай удирдлага байгаа бол өөр хэрэг. Харин бидэнд хүн чанар, ёс жудаг гэж байгаа.

-СүүлийнүедМАХН-ынрейтингМАН-аасдаваадгарчихлаагэдэгзүйляригдажбайгаа. Ерньсонгуулийнөнгийгтаяажхаржбайгаавэ?

-Тэр үнэн. Үнэн гэдэг ийм л гашуун байдаг. Сонгуулийн өнгийг ард түмэн аль хэдийн тодорхойлчихсон. Оюутолгойг найр тавьж гадныханд өглөө. Таван толгойг эрх баригчид халуун тогоондоо хувааж  идлээ  Ард түмнийг ядууралд цэнгүүллээ. Ирээдүй хойчийнхоо замыг балласных нь "гавьяаг" тэмдэглэж МАНАН-д хариуцлага тооцох ёстой. Бидний Эвсэл ч ийм л байр суурь баримталж байна. Долдугаар сарын 1-ний эмгэнэлт явдлыг мартуулах, шалгаж, үнэнийг тогтоох ажлыг саармагжуулах, эх орны баялгаа хувааж идэх, улсаа харийнханд найр тавьж өгөх зорилготой хамтарсан Засгийн газар байсан шүү дээ. Худлаа гэж үү. Олигархи дэглэмээс салах, ард түмний хяналтыг төрд бий болгох, баялгаа тэгш хуваарилах хуулийг МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслээс дэвшүүлж байна. "Монголоо аврах таван хувьсгал" хэмээх мөрийн хөтөлбөрийг ард түмэн ойлгож, сонголтоо хийнэ гэдэгт итгэл дүүрэн байгаа. Ийм сонголт хийгээгүй хүн үр хүүхдээсээ уучлал гуйж, өнөөдрийн 21000-д хууртсанаа өршөөл эрэх цаг ирж мэднэ. Ядаж гэр бүлийнхээ өмнө буруудахгүй байвал сайнсан. Миний ард түмэнд энэ зэргийн ухаан бий.

-Олигархи дэглэмээс ангижирч, МАНАН-гаас хүчирхийллийн аргаар салахыг ард түмэнд уриалаад байгаа юм болов уу гэдэг шүүмжлэл бий. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Ард түмний санал эрх баригчдад хүчирхийлэл болж харагддаг. Бид хүч хэрэглэе гээгүй. Шударгаар өрсөлдье, оюуны хувьсгал, өөрчлөлт хийе л гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа. Улс төрийн хувьсгал, Шударгаёсны хувьсгал, эдийн зас гийн хувьсгал, нийгмийн хувьсгал, оюун санааныхувьсгал хийнэ. Олигархи дэглэм бол хүчирхийллийн  тогтолцоо шүү дээ. Хувьсгал хийх гэж байна хэмээн биднийг шүүмжилдэг хүмүүс өнөөдөр өөрсдөө хувьсгал гэж их ярьдаг болж. Бидний санааг хулгайлж, хуулбарлаж байгаа хэрэг. Өөрсдөө жинхэнэ  олигархи байж, олигархидэглэмийг унагая гэж ан хаарлыг өөр тийш нь хандуулах гэж зүдэрч байна. Ард түмэн хэн нь олигархи дэглэмийг тогтоосон бэ гэдгийг мэдэж байгаа. Айсан, ичсэн хүн тараг үлээдэг гэдэг байхаа.

-МАХН төрийн эрхийг аваад гараад ирлээ гэхэд өс хонзон авахаас өөр ажил хийх болов уу гэсэн болгоомжлол зарим хүмүүст бий байх...

-...Юун өс хонзон. Маани уншихаас өөр арга олдоно гэж үү. МонголчууД бидэнд бусдын боол болохгүйн төлөө тэмцэх сэтгэлийн тэнхээ байх ёстой. Гэхдээ монголчууд бие биедээ өс хонзон санахыг тэвчдэггүй. Тэгээд ч бид өс хонзонгийн тухай огг яриагүй. Эрх баригчид өөрсдөө Н.Энхбаяр гэдэг нэг хүнд өс хонзон санаад байна. 22 жил "бөгс долоогоод", нэгэн цагт түүнийг тойрон хүрээлж явсан хүмүүс өнөөдөр түүнээс өс хонзон авах гэж улайрч байна. Ичиж байгаа нь тэр. Өрсөлдөж явсан нөхдүүд нь өнөөдөр түүнийг нухчин дарах гэж дайрч, өс хонзонгийн шинжтэй үйлдэл, үйл ажиллагааг явуулж байнз. Үнэндээ тэр хүний толгойд Монгол Улсын сүүлийн 20 жилийн мэдээллийн сан бий. Цаащдын хүсэл тэмүүлэл бий. Түүнийг устгах гэсэн хүсэлдээ автсан хүмүүс өс хонзон санаж байна. Үүний төлөө Элбэгдорж тон, Нямдоржтонгууд үхэн хатан явж байна. Нэгэн цагт Ц.Нямдорж Н.Энхбаярын чихний ээмэг байсан юм шүү.

Өчигдөр Н.Энхбаярын "бөгсийг долоогоод" явж байсан хүмүүс өнөөдөр Ц.Элбэгдоржийн "бөгсийг долоогоод" гүйлдэж байна.

Ер нь бөгсний үнэр адилхан байдаг гэж өвгөд хэлдэг юм. Бид шударга үнэний төлөө хэзээ ч хэлмэгдүүлэлт хийн, өс хонзон санахгүй. Монгол үндэстнийхээ сайн сайхны төлөө олигархиудын буруу, бусармаг үйл ажиллагааны эсрэг зүг гэнэ. Эх орныхоо баялгаар хэдхэн хүн гараа угааж байгааг зогсоож, ард түмнээ аврахын төлөө ажиллана. Өл  залгасан 21 мянган төгрөг чинь сонгуулийн өдөр зогслоо шүү дээ. Харин Сангийн сайд нь санаандгүй 21 мянган төгрөгөө долдугаар сард өгөхгүй гэж хэлчхээд банга аваад явж байна. Айхад аргал хөдөлдөг юм. Бүү ай. Бид нэг л гэр бүл. Тэд нар алдсан ч, бид үнэний мөрөөр явсан ч нэг л гэр бүл. Хөөрхийс айсандаа алдаа л биз. Тэд бидний дайсан биш. Авлига, ажилгүйдэл, айдас, арчаагүй сонголт бидний дансан. Эвий АН, МАН, Ц.Элбэгдорж ч бидний дайсан биш. Ядуурал, итгэлийн хулгай, эрмэлзлэл үгүй амьдрал бидний дайсан. Хоосон амлалт бидний дайсан. Айснаасаа төрийн эрх барих эрхээ 5 хүний алтан амиар сольсон эрх баригчид, шуудхан хэлэхэд нэрээ хүчээр сольсон МАНАН-ын удирдлага, 2,5 саяын амлалт, Оюу толгойгоороо авлигадсан Таван толгойг хувааж идсэн авлигачид бидний дайсан. Гэхдээ би тэднийг тэвэрч уулзмаар байна. Хэдий МАНАН арчаагүй, эх орны дайсан ч Монгол хүн уужуу ухаантай юм шүү дээ. Залуус ухаан орох биз дээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.