Д.Оюунхорол 2018.05.24 | Сайт: Vip76.mn

Д.Оюунхорол: Цэцэд ажлаа сайн хийж байсан хүмүүст талархаж байна

Өнөөдөр /2018.05.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар  Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон нэр дэвшигчдийн талаар хэлэлцэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч захирамж гаргаж Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд нэр дэвшигчдийг санал болгосон бөгөөд энэ саналаа тавдугаар сарын 18-ны өдөр УИХ-д хүргүүлсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жарантавдугаар зүйлийн 65.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2-ыг тус тус үндэслэн тус захирамжийг гаргажээ. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэгийн оронд Б.Буяндэлгэрийг, Н.Жанцангийн оронд Г.Туулхүүг, Т.Лхагваагийн оронд Ц.Нанзаддоржийг тус тус томилуулах саналаа УИХ-д хүргүүлсэн байна. 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: 

Монгол улс эрхзүйт төрийг байгуулаад 28 жил боллоо. Цэц ажлаа сайн хийж байсан. Ажиллаж байсан хүмүүст талархал илэрхийлье. Шинээр сонгогдож байгаа хүмүүсийг дэмжиж байна. Өмнө нь үлгэр дууриалал үзүүлж ажиллаж байсан хүмүүсийн жишгийн дагуу ажиллана гэдэгт итгэж байна.