Энхтүвшин.Ө 2018.05.24

Ө.Энхтүвшин: Та бүхэн ҮХЦ-ын дээр хөх тэнгэр л байдаг гэдгийг харуулж ажиллаарай

УИХ-ын нэгдсэн чуулганаар  Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон нэр дэвшигчдийн талаар хэлэлцэж байна. 

Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэгийн оронд Б.Буяндэлгэрийг, Н.Жанцангийн оронд Г.Туулхүүг, Т.Лхагваагийн оронд Ц.Нанзаддоржийг тус тус томилуулах саналаа УИХ-д хүргүүлсэн  байгаа юм.

Томилгооны үеэр УИХ-ын  гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин нэр дэвшигчдээс дараах хоёр асуултыг асуусан юм.  
  1. Үндсэн хуульд ҮХЦ-ын гишүүн  хууль зүй, Улс төрийн өндөр мэргэшитэй хүн байна гэж байна. Та бүхэн Улс төрийн өндөр мэргэшил гэдгийг та бүхэн хэрхэн ойлгож байна вэ?
  2. Мөн одоо Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг ярилцаж байгаа. Та бүхэн үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?

Мөн тэрээр "ҮХЦ-ын дээр хөх тэнгэр байдаг гэж ярьж байна. Эцсийн шийдвэр гаргадаг учраас ингэж хэлж байгаа байх. Үнэхээр та бүхний дээр хөх тэнгэр л байдаг юм бол та бүхэн шударга байгаарай, ажил хэрэгч байгаарай, зарчимтай байгаарай, эрх баригчид болоод бизнесийн бүлэглэлийн сонирлохоос хол байгаарай. Ингэж ч л чадах аваас үнэхээр ҮХЦ-ын дээр хөх тэнгэр л байдаг юм байна гэдэг нь хүмүүст харагдана" хэмээн хэлсэн юм.