Оюундарь.Н Ж.Энхбаяр 2018.05.24 | Сайт: Vip76.mn

26 хүний бүрэлдэхүүнтэй Цахим бодлогын түр хороо байгуулагдлаа

26 хүний бүрэлдэхүүнтэй Цахим бодлогын түр хороо байгуулагдлаа

Өнөөдөр /2018.05.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Цахим бодлогын түр хороо байгуулах УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн баталлаа.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нарын санаачилсан "Цахим бодлогын түр хороо" байгуулагдсанаар иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг нэгдсэн бодлого, зохицуулалт, хэрэгжилтээр хангах, цахиморчин дахь улсын иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, дэлхийн зах зээлд нийлүүлэх шинэ ажил, үйлчилгээ, баялаг бүтээх боломжийг нэмэгдүүлэх, тодорхой, хэмжигдэж, хэрэгжиж бодит үр дүнд хүрэхүйц санал боловсруулах боломжтой болж байна.

Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх АБГББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцуулсан. 

Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол Цахим бодлогын Түр хорооны бүрэлдэхүүнд орж ажиллахаар хүсэлтээ илэрхийлсэн бүх гишүүнийг Түр хорооны бүрэлдэхүүнд оруулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон 15 гишүүний 13 нь буюу 86.7 хувь нь дэмжсэн байна. Иймээс гишүүний гаргасан горимын саналын дагуу Улсын Их Хурлын бүтцэд шинээр байгуулагдах Цахим бодлогын Түр хорооны бүрэлдэхүүнд уг тогтоолын төслийг санаачилсан Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, З.Нарантуяа, Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан, Ж.Энхбаяр нараас гадна тус Түр хороонд орж ажиллах хүсэлт гаргасан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат, С.Бямбацогт, Б.Ундармаа, Б.Пүрэвдорж, Ж.Батзандан, Л.Болд, Д.Оюунхорол, Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг, О.Содбилэг, Л.Мөнхбаатар, Н.Оюундарь, А.Ундраа, Ц.Мөнх-Оргил, Б.Жавхлан, Б.Баттөмөр, Л.Элдэв-Очир гэсэн нийт 26 гишүүнийг оруулахаар тогтжээ.

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn