2018.05.24

Г.Тэмүүлэн. Үндсэн хуулийн Цэцэд Ш.Солонго дарга шиг хүн хэрэгтэй

Өнөөдөр /2018.05.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар  Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон нэр дэвшигчдийн талаар хэлэлцлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц нь есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээл шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заажээ.

Энэ дагуу УИХ-аас Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох санал болгож, асуудлыг хэлэлцсэн юм.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

Таныг бүрэн дэмжиж, итгэж байна. Төрийн албаны хүмүүсийн  үлгэр дууриал та шүү. Залуучууд Ш.Солнгоо даргаас үлгэр дууриалал аваасай гэж хардаг. Ноён оргил шиг ажиллаарай. Хуульч мэргэжилтэй хүмүүсийн мөрөөдөл ноён оргил хүрэхийг хүсдэг газар бол Үндсэн хуулийн цэц. Төрийн албаны дээд албан тушаалыг тан шиг хүн хаших ёстой. Үе, үеийн Үндсэн хуулийн цэцэд ажиллаж байсан ноён оргилууд шиг ажиллаарай гэж ерөөж байна.