2018.05.24

Ё.Баатарбилэг: Төрийн өмчийн зарим компани хувьчлал Үндсэн чиглэлд яаж тусах вэ?

Өнөөдөр /2018.05.17/ УИХ-ын нэгдсэн чуулганаар өнгөрсөн сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл -ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: 

Засгийн газрын хуралдаанаар төрийн өмчийн нилээ хэдэн компаниудыг хувьчлах талаар яригдаж батлагдсан юм байна. 2018 ондоо багтааж хувьчлах нээ. Эндээс орж ирэх мөнгө Үндсэн чиглэлд орж байгаа юу? Үндсэн чиглэлд яаж тусах вэ?

Ажлын хэсэг: Төсвийн орлого, зарлагыг бөөнөөр нь баталдаг. Үүнийг намрын чуулганаар баталдаг. Энэ асуудал 2019 оны төсөв хэлэлцэхэд тусдаа тусгагдаад явна.