Ц.Нямдорж Ц.Гарамжав 2018.05.24 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна

Өнөөдөр /2018.05.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна.

2018 оны 5 сарын 11-ний өдөр Засийн газраас өргөн барьсан хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц.Нямдорж танилцууллаа.

Хуулийн шинэчилсэн найруулга нь 32 зүйлтэй бөгөөд ямар тохиолдолд эмчлэх, хаана эмчлэх, эрүүл мэндийн байгууллагыг хэрхэн оролцуулах, шүүх яаж шийдвэр гаргах, эмчлэгдсэний дараах байдал гэх мэт асуудлуудыг нарийвчлан тусгажээ.

Хуулийн төслийг ХЗБХ-гоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав танилцууллаа.

Байнгын хороо 2018 оны 5 сарын 23-ны өдөр хуулийн төслийг хэлэлцжээ. Хууль санаачлагч согтуурах, мансуурах донтой хүнийг шүүхийн шийдвэрээр албадан эмчлэх нь тухайн хүнд ял шийтгэл оногдуулж байгаа үйлдэл биш харин түүнийг донтой болсны улмаас өөртөө болон бусдад аюул учрах эрсдэлтэй байгааг харгалзан гэмт хэрэг, зөрчил үйлдхээс урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор захиргааны журмаар албадлага хэрэглэхээр хуулийн төсөлод тусгаж, түүнтэй холбогодсон зохицуулалтыг олон улсын конвенцод нийцүүлэн хассан байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон нийт гишүүд санал нэгтэйгээр хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.