Д.Тэрбишдагва: Биднийг Н.Энхбаяр даргатай уулзуулахгүй байгаа
0
2012.08.24

Д.Тэрбишдагва: Биднийг Н.Энхбаяр даргатай уулзуулахгүй байгаа

МАХН-ын дарга Н.Энхбаярын бие, эрүүл мэндийн байдал муудаж, клиникийн II эмнэлэгт хэвтсэнээс хойш намынх нь удирдлагууд, гишүүд, найзуудыг нь уулзуулахгүй байгаа гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар МАХН-МҮАН-ын "Шударга ёс "эвслийн дэд дарга,УИХ-ын гишүүн, Шадар сайд Д. Тэрбишдагваас тодрууллаа.

-МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзах гэсэн намын удирдлагууд, найзуудыг нь оруулахгүй байгаа гэсэн. Хаанаас, ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргасан юм бол?
- Яагаад ингэж байгааг нь ойлгохгүй байна. Ямар ч үндэслэлгүйгээр биднийг уулзуулахгүй, оруулахгүй байгаа. Манайхан эмнэлгийн гадна хэдэн цаг зогсоод дэмий л буцаж байна. Өнөөдөр/өчигдөр/ би 30-40 минут уулзлаа. Аав, ээж хоёр нь уулзах гээд ирснийг болиулж байж арай гэж орсон.
-Биеийнх нь байдал ямар байна?
-Даргын бие тааруухан, үс нь их унаж байгаа юм байна. Давж заалдах шатны шүүх хурал хоёр өдрийн дараа болох учраас гараараа юм бичих гээд тэр нь болж өгөхгүй ядруу харагдлаа. Гэхдээ хорих ангийн өрөөнд ухаан алдаж унасаны дараа их хүнд байсныг бодвол эмчилгээ хийлгээд гайгүй болж байгаа юм байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.