Эрдэнэ.С 2018.05.25 | Телевиз: TV5

Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийг дэмжсэнгүй

Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийг дэмжсэнгүй

Өчигдөр /2018.05.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцсэн.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 2017 оны 12 сарын 8-нд УИХ-д өргөн мэдүүлжээ.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ танилцууллаа.

Ардчилсан хувьсгалын анхдагчдын түүхэн гавьяаг төр засгийн зүгээс үргэлж дурсах учиртай тэдгээр баатруудын ачаар Монгол Улсад Ардчилсан хувьсгал мандсан.

Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцож, зохион байгуулалцаж явсан хот, хөдөөгийн олон мянган иргэн байснаас цөөнгүй нь төрөөс аливаа тусламж, дэмжлэг авч чадалгүй ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.

Монгол Улсын Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ харилцааг хуулиар зохицуулах зорилгоор энэхүү хуулийг төслийг боловсруулсан.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улс Ардчилсан Улс болох замыг засаж өгсөн ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх, тэдний нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх, сэтгэл санааны болоод эдийн засгийн тусламж, хөнгөлөлт үзүүлнэ.

Хуулийн төслийг НББСШУБХ-гоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Билэгт танилцууллаа.

Тус байнгын хороо 2018 оны 5 сарын 1-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Харин өчигдөр нэгдсэн чуулганаар хуралдаанд ирцээ бүртгүүлсэн гишүүдийн олонхи нь санал хураат явуулах үед байхгүй байсан учир АН-ын бүлгийн зүгээс маргааш хүртэл завсарлага авсан юм. Ийнхүү өнөөдөр 10 цагаас хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх дээр санал хураахад хуралдаанд оролцсон ихэнхи гишүүд хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Сувд