2018.05.24

С.Эрдэнэ: Дайн тулаан, эмх замбараагүй байдал, хүчирхийллийг дэмжсэн улс орон сайхан явж байгаа нь хаана байна?

Өнөөдөр /2018.05.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцсэн.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлан Ардчилсан нийгмийг шүүмжилж, ард түмэнтэйгээ нийлж жагсана гэдгээ хэлсэн юм. Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнэ дараах байр суурьтай байлаа.

"УИХ-ын гишүүн Я.Санжмятав хэлэлцэх асуудлыг хойшлуулах санал гаргаж байна. Яг одоогоор УИХ-ын зааланд 20-иод л хүн байна. 76 гишүүнээс дорж хаяж 40 гишүүн сууж байж хүчин төгөлдөр санал хураалт болох ёстой. Тиймээс санал хураалтыг маргааш хүртэл хойшлуулах санал гаргаж байна.

Ардчилсан хувьсгалын үр нөлөөг үгүйсгэх гэсэн үйл явдал сүүлийн үед нийгэмд газар авч байна.

С.Жавхлан гишүүн бол Ардчилсан нийгмийн бүтээгдэхүүн. Бүтээгдэхүүн нь өөрөө бойжиж, өдийн зэрэгтээ явж Монгол Улсын гавьяат цол хүртэтлээ чөлөөт уран бүтээлээ хийсэн хүн энэ нийгмээ хараагаад сууж байна. Монгол төрийн эзэнгүйдүүлэх гэсэн, бослого хөдөлгөөнд уриалсан явдал их байна. Дайн тулаан, эмх замбараагүй байдал, хүчирхийллийг дэмжсэн улс орон сайхан явж байгаа нь хаана байна? Хэдийгээр өлсөж байсан ч гэсэн амгалан тайван, аюулгүй орчинд амьдрах гэдэг нь хүний эрхэм зорилго байдаг. Зэвсэг барья, тэмцье, цус урсгая гэсэн уриа лоозонг би ойлгодоггүй. Урлагийн хүнийг уяхан сэтгэлтэй гэж боддог юмсан. С.Жавхлан гишүүн нийгмийг турхирч, заналхийлж байгаад гайхаж байна. Та үүнийхээ оронд хууль санаачил. Нийгэмд болохгүй байгаа асуудлаар УИХ-ын хууль, тогтоол санаачилж явах нь таны бүрэн эрхийн асуудал. 

Ардчилсан хувьсгал бол монгол оронд маш олон зүйлийн өөрчлөлтийг авчирсан. Ардчилал өөрөө төгс биш, гэхдээ хүн төрөлхтөн одоохондоо үүнээс илүү сайн замыг олж чадаагүй байна гэж Черчель хэлсэн байдаг. Тэр утгаараа ардчилал бол бидний замнах зам"