С.Чинзориг Ц.Цогзолмаа 2018.05.25 | Телевиз: TV5

50 хувиар цалин нэмэхэд улсын төсөвт 13 их наяд төгрөг хэрэгтэй

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нар төрийн ордонд багш нартай уулзалт хийсэн байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг: 2018 оны төсөв дээр 56 тэрбум төгрөг тусгасан. Энэ хүрээндээ бодит арга хэмжээ авна.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа:  Цалин хөлсний асуудал дээр тооцоо судалгаа хийсний үндсэн дээр эцсийн шийдвэрийг гаргана. 4-р улирлаас үе шаттайгаар багш нарын үндсэн цалинг нэмэгдүүлнэ.