Н.Амарзаяа 2018.05.25 | Сайт: Vip76.mn

Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгоно

Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгоно

Өнөөдөр /2018.05.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу Хүүхдийн мөнгө олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хуулийн төслийг ТБХ-гоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Амарзаяа танилцууллаа.

Ажлын хэсгийн зүгээс Засгийн газраас өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжсэн. Уг тогтоолын төсөлд өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй өрхийн 0-18 насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохоор тусгасан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, О.Батнасан, Ж.Мөнхбат нарын гаргасан хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгөн тэтгэмж олгох саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжээгүй байна.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандангийн гаргасан Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.11.-д заасан нийгмийн хамгааллын босго шугамын оноог шинэчлэх, хүүхдийн мөнгө аваагүйгээс хуримтлагдсан хөрөнгийг хүүхэд хөгжлийн сан байгуулж төвлөрүүлэх нь зүйтэй гэсэн саналыг ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. 

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn