2010.10.14

Д.Тэрбишдагва: 100 ортой хүүхдийн цэцэрлэг барьсан

УИХ-ын гишүүд энэ оны улсын төсөвт 76 тэрбум төгрөг тусгаж, тойрогтоо нэг тэрбум төгрөг захиран зарцуулах эрхийг авсан. Гишүүд оны төгсгөл ирж буй энэ цаг үед тойрогтоо юу хийж бүтээсэн талаар тодрууллаа.

Д.ТЭРБИШДАГВА: 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАРЬСАН

-Сонгинохайрхан дүүрэг нийслэлийн томоохон дүүргийн нэг. Гэр хороолол давамгайлсан, хүн амын дийлэнх нь амьжиргааны түвшингээс доогуур орлоготой гээд тус дүүрэгт шийдвэл зохих асуудал олонтой. үүнээс багахан хэсгийг нь ч болтугай шийдвэрлэх зорилготой энэ мөнгийг тойрогтоо зарцуулсан байгаа. Тухайлбал, тус мөнгөний 650 сая төгрөгөөр нь 100 ортой хүүхдийн цэцэрлэг барьж, дөрвөн цэцэрлэг, нэг сургуулийг тоног төхөөрөмжөөр хангасан. Мөн нэгдүгээр хороо, есдүгээр хорооны 111, 78 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийг хийж стандартын шаардлагад нийцүүлсэн байгаа. Харин үлдсэн хөрөнгөөр нь тус дүүргийн Засаг даргын Тамгын газар болон хороодын байрны засварт зарцуулсан. 25 хорооны 23-т нь засвар хийсэн. үлдсэн хоёр хороо нь шинэ байртай учир хөрөнгө оруулалтын мөнгийг авсан байгаа. Мөн дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, нэгдүгээр хороо, 20 дугаар хорооны өрхийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн машин олгосон. Харин амьдралын түвшин доогуур 33 өрхөд орон гэр олгосон байгаа. Ийнхүү улсын төсвөөр хийгдэх ажил дууссан.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.