УИХ-ын гишүүн Д.Гантулга ДЭМБ-ын төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
2018.05.25

УИХ-ын гишүүн Д.Гантулга ДЭМБ-ын төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн техникийн багийн ахлагч Даррил Баррет нь Монгол улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд УИХ-ын гишүүн Д.Гантулгатай уулзлаа.

Тэрээр манай улсын ЭМЯ-ны хөгжлийн бэрхшээл, сэргээн засах тусламж үйлчилгээний өнөөгийн байдалтай газар дээр нь очиж танилцаж, цаашдын бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэхэд техникийн туслалцаа үзүүлэх улмаар ДЭМБ-ын 2018-2022 оны бүсийн төлөвлөгөө төслийг хэлэлцүүлэх зорилгоор иржээ.

ДЭМБ-ын төлөөлөгч Даррил Барретт хэлэхдээ:

Би айлчлалынхаа хүрээнд Хэнтий аймгийн ЭМТ-ийн болон Баянмөнх тэргүүтэй зарим сумдын эмнэлгүүдтэй танилцсан. Хэнтий аймгийн төвд орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, тэр дундаа сэргээн заслын чиглэлд анхаарсан нэгдсэн эмнэлэг барьж байгуулахад анхаарлаа хандуулж, жишиг эмнэлэгтэй болгосон УИХ-ын гишүүн Д.Гантулгад талархал илэрхийлж байна гээд Монгол улс дэлхийн жишигт нийцсэн Донорын тухай шинэ хуультай болж хуулийг ахалсан эрхэм гишүүнд ДЭМБ-ын өмнөөс болон хувиасаа талархаж байгаагаа илэрхийлье гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Д.Гантулга

ДЭМБ-ийн эрхэм төлөөлөгчийн манай улсад айлчилж, манай улсын эрүүл мэндийн салбар тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тал дээр санаа тавин ажиллаж байгаад талархал илэрхийлээд Монголын хүүхдийн байгууллагыг тэргүүлж байх үеэсээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж эхэлсэн бөгөөд тэдний нийгмийн оролцоог сайжруулж, сурч боловсрох, урлаг спортын авьяасыг нь хөгжүүлж олон нийтэд таниулах тал дээр ажилласаар байгаагаа хэлсэн.

УИХ-ын гишүүн Д.Гантулга ДЭМБ-ын төлөөлөгч Даррил Барретт нар хамтран ажиллахаар болж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн заслын төвийг Хэнтий аймгийн Баянмөнх суманд барьж байгуулах тал дээр санал нэгдсэн юм.