С.Эрдэнэ Л.Оюун-Эрдэнэ Ж.Энхбаяр 2018.05.25 | Телевиз: TV5

С.Баярыг яаралтайгаар 2-р эмнэлэгт шилжүүлжээ

МУ-ын 25 дахь ерөнхий сайд асан С.Баяр биеийн байдал нь муудсаны улмаас Улсын 2-р төв эмнэлэгт хүргэгджээ. Энэ талаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлэх асуудал үүсвэл бид дуугүй суухгүй оролцоно. Маш удаан хугацаанд мөрдөн шалгах ажлыг явуулж байна.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Тэр хүн ямар албан тушаал хашиж байсан эсэхээс нь үл хамааран хүн бүхэн хуулийн өмнө тэгш эрхтэй. Энэ утгаараа хууль хяналтын байгууллагынхан ажлаа хийж байна.

УИХ-ын гишүүн Ж. Энхбаяр: Хуулийн байгууллага ажлаа хийж байна. Шаардлагатай учраас хорих хугацаагаа сунгасан. Удахгүй бүх зүйл ил болно.