Д.Гантулга 2018.05.28

Татварын хэлтсийн шинэ барилга энэ онд ашиглалтанд орно

Татварын хэлтсийн шинэ барилга энэ онд ашиглалтанд орно

Аймгийн Татварын хэлтсийн шинэ барилгын шавыг тавих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Тус хэлтсийн хуучин барилга 1960 онд баригдсан бөгөөд 2010 онд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт хийж, акталсан ч үйл ажиллагаа явуулж иржээ.

Улсын төсвийн 1,3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр баригдах шинэ барилга нь 1180м2 талбайтай, зоорийн давхартайгаа нийлээд 4 давхар шилэн барилга сүндэрлэх юм.

Барилгын ажлын гүйцэтгэгчээр 2009 онд байгуулагдан өдгөө 1100 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж буй "Мопсоп" констракшн сонгогдон ажлаа хүлээж аваад байна.

Дашрамд сонирхуулахад "Мопсоп" констракшны гүйцэтгэх захирал Г.Батбаяр нь Хэнтий аймгийн уугуул бөгөөд Хэрлэн 1 дүгээр сургуулийн 1998 оны төгсөгч ажээ.

Барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Гантулга, аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Засаг дарга Н.Ганбямба, "Мопсоп" ХХК-ийн захирал Г.Батбаяр, Татварын хэлтсийн дарга А.Гантөмөр тэргүүтэй удирдлагууд оролцлоо. Шинэ барилга энэ ондоо багтаж ашиглалтад орно.

Эх сурвалж: http://khentiinews.mn