Б.Мөнхцэцэг 2018.05.29 | Сайт: Vip76.mn

"Бид утааг мартах учиргүй" эко өдөрлөг зохион байгуулагджээ

"Бид утааг мартах учиргүй" эко өдөрлөг  зохион байгуулагджээ

Их засаг олон улсын их сургуулиас санаачлан "Бид утааг мартах учиргүй" эко өдөрлөгийг зохион байгуулжээ.

СХД-ийн ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд оролцож, уг зөв санаачилгыг дэмжиж үг хэллээ.

Тэрээр Нийслэлийн хамгийн их утаатай бүсэд байдаг иргэдийнхээ дуу хоолой болж, зөв санал санаачилга өрнүүлэн, ажил хэрэг болгож байгаа дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Тэргүүлэгч М.Даваадорждоо баяр хүргэж, талархал дэвшүүлсэн юм

Өдөрлөгийг дэмжсэн 50 гаруй дугуйтай оюутан залуус Чингис Сосэ сургуулийн гаднаас төв талбай хүртэлх маршутаар явсан юм.. Мөн Цагдаагийн I хэлтсийн хамт олон дэмжин ажиллажээ.

"Бид утааг мартах учиргүй" эко өдөрлөгт оюутан залуучууд идэвхтэй оролцлоо