Улаан.Ч 2018.05.29 | Өнөөдөр сонин, Телевиз: МҮОНТВ

Ч.УЛААН: “Оюутолгой” төслийг Монголын талд үр өгөөжтэй байлгахын төлөө ажиллана

Ч.УЛААН: “Оюутолгой” төслийг Монголын талд үр өгөөжтэй байлгахын төлөө ажиллана

УИХ-ын гишүүн, Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Ч.Улаан, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар нар өчигдөр мэдээлэл хийлээ.

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших төрийн тахилгат Алтан овоог долдугаар сарын 27-29-нд тахих Ерөнхийлөгчийн зарлиг гарсан талаар болон 2016 оны сонгуулиас хойш үргэлжилсэн маргаан эцэслэж, Сүхбаатар аймгийн шинэ удирдлага ажилдаа орсон тухай дуулгав.

Энэ үеэр сэтгүүлчид УИХ-ын гишүүн Ч.Улаанаас “Оюутолгой” төслийн талаарх байр суурийг нь тодруулав. Тэрбээр “Оюутолгой” төслийн ур ашиг, өгөөжийг нэтэгдуулэх лообий булэгт нэгдсэн УИХ-ын 15 гишүүний нэг юм.

-Лобби бүлэг байгуулснаас хойш ямар ажил хийв. “Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалтын зардал ихээхэн нэмэгдсэн тухай шүүмжилдэг. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд заасан тодорхой асуудлуудыг сайжруулах шаардлага бий. Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг хянаж үзэхэд тодорхой заалтууд хэрэгжихгүй байгаа нь харагдсан. Анх батлагдсан ТЭЗҮ-ээс зардлын хэмжээг хэтрүүлсэн, хоёр талд ногдох ашгийн үзүүлэлт гэх мэтийн эргэлзээтэй зүйлс байна. Энэ асуудлыг нэгбүрчлэн авч үзэх, сайжруулах, Монгол Улсын хуульд нийцүүлэх, Монголын талд үр өгөөжтэй байх боломжийг бүрдүүлэхэд гол анхаарлаа хандуулах болно.

-Оюутолгойн гэрээг сайжруулах, өөрчлөх асуудлыг хөрөнгө оруулагч тал хүлээж авах эрх зүйн орчин бий юү?

-Анх байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулах, сайжруулах асуудлыг зохицуулсан тодорхой заалтууд бий.

-УИХ-аас байгуулсан ажлын хэсэг энэ чуулганы хугацаанд дүгнэлтээ танилцуулж амжих уу. УИХ-ын дарга ажлын хэсгийг шахаж ажиллаж байгаа гэсэн?

-2008 онд гэрээ байгуулахын өмнөх үйл явцаас эхлээд олон төрлийн материалтай танил-цаж, судалгаа хийх ёстой. Тиймээс ажлын хэсгийг энэ удаагийн чуулган хаахаас өмнө дүгнэлтээ танилцуулахад нь манай лобби бүлэг дэмжлэг үзүүлнэ.