Мониториг-Хатан Туулыг ширгээгч С.Амарсайханыг даваргасаар байх уу?
2018.05.29

Мониториг-Хатан Туулыг ширгээгч С.Амарсайханыг даваргасаар байх уу?

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг иргэдийн өргөдөл, шаардлагын дагуу Туул голын урсац бүрдэх эргийн дагуу барилга байгууламж барьж буй аж ахуйн нэгж, байгууллага, холбогдох албан тушаалтнуудтай ширүүн тэмцлийг эхлүүллээ. Энэ амаргүй тэмцэлд бид М.Оюунчимэг гишүүнийг уухайлан дэмжих ёстой.

2016 оноос хойш гэхэд л Өргөдлийн байнгын хороонд Туул голын бохирдол, урсацад нөлөөлж буй барилга байгууламж, ашиглалтын талаар иргэдээс 5846 өргөдөл, гомдол ирүүлсэн болохыг УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга М.Оюунчимэг мэдээлсэн. 

 Мөн Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан: Барилгажилт, олборлолт гэдэг хоёр зүйл Туул голын хувь заяанд сөргөөр нөлөөлж байна. Туул голын онцгой хамгаалалтын бүсэд 894 объект, энгийн хамгаалалтын бүсэд 500 орчим барилга баригдахаар байна хэмээн мэдээлэв.

Хатан Туул сүйрч байна

Учир нь Зүүнбаян Рефайнери ХХК гэх С.Амарсайханы төрсөн ахС.Уламбаярын өмчлөлийн компани тансаг зэрэглэлийн хаус барихаар Туул голын хамгаалалтын бүс 5 га газрын бургасыг хяджээ. Энэ компанид БОАЖЯ-наас Аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай газар ашиглах гэрчилгээ олгосон. Гэтэл нэгд,газар ашиглах гэрчилгээний хугацаа дууссан, хоёрт, анхны зориулалтаас гадуур Туулын бургасыг устган байж 4га газарт 3 давхар 50 айлын тансаг хаус, 4 давхар нүсэр үйлчилгээний төвийг барихаар улайрч байна. Зар сурталчилгаанаас нь харахад НИТХ-ын дарга С.Амарсайханы төрсөн ах нь барьж буй тансаг хаусаа нэгийг нь 3 тэрбум төгрөгөөр үнэлэн зарахаар төлөвлөж байгаа ажээ. Нийт дүнгээр нь тооцвол 150 тэрбум төгрөгийн орлого олохын тулд НИТХ-ын даргын ах Хатан Туулыг сандаачин, урсацыг нь татраах ажлыг хэрэгжүүлж байна.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Зүүнбаян рэфайнерикомпанид 3 удаа шаардлага хүргүүлснийг эс тоожээ. Хуулийн дагуу6 сая төгрөгийн торгууль тавихад нь “Зүүнбаян рэйфанери”компанийн захирал С.Уламбаяр тохуутайгаар инээж байгаад6 сая төгрөгийн торгуулийг төлж гэнэ. Тэгээд бургасаа үргэлжлүүлэн огтолж, “Ахиад акт тавибал тавиарай. Миний дүү том дарга гэдгийг мэднэ биз” хэмээнтавлаж байжээ. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа дахиад 11 сая төгрөгийн торгууль ногдуулсан чтэд тоолгүй бургасыг хядаж, барилгаа үргэлжлүүлэн барьсаар байна. Ерөөсөө хууль дүрэм бидэнд хамаагүй гэдэг хандлага цусанд нь шингэсэн гэр бүл аж.

С.Амарсайхан “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцох үеэрээ энэ талаарх асуултад “Хотоо хөгжүүлэхийн тулд өөрийнхөө нэр төрийг золиослоод явж байна” гэж хариулжээ. Зүй нь нэр төрөө золиослох бус шуналаа зогсоогоод ахынхаа бусармаг үйлдлийг таслан зогсоож, эх байгалиа авран хамгаалах ёстой биш үү.

Усны тухай хуулиар Туул голын сав газарт байшинг зөвхөн аялал жуулчлалын чиглэлээр, мөнхоёр давхраас дээшгүй барихзаалттай. Гэтэл С.Амарсайханы аххуулийн бүх заалтыг зөрчиж, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байхад,3 давхар барилга хууль бусаар бариулж байна.

 Зүүнбаян рэфайнери компани Туул голын эргээс 8 метр зайд барилгынхаа суурийгус тогтоох үүрэг бүхий хайргыгзайлуулан ухжээ. Энэ нь Усны тухай хуулийн 3 дугаар бүлгийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэх заалтыг,мөн 22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” гэж заасныг илтэд зөрчжээ.

Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг Зүүнбаян рефайнери компанийн барилга дээр очиж үзээд “Их тэнгэрийн амны хойно Туул голын эргийн дагуух 5-6 орчим га газарт тансаг амины орон сууц барьж байна. Өргөдлийн байнгын хороо уг нь холбогдох яам, агентлаг, нийслэлд үүрэг, чиглэл өгч тус газарт зориулалтын бус үйл ажиллагаа явуулахыг зогсоох шийдвэрийг 2017 онд гаргуулж, зөвшөөрлийг нь цуцлуулсан. Гэтэл өнөөдөр газар дээр нь танилцахад барилгын ажил ид өрнөж байна. … Монгол Улсад төр гэж байдаг бол хуулийг хэнбугай ч хэрэгжүүлэх үүрэгтэй” хэмээн мэдэгдсэн юм.

Хоёр нүүртэнд хэн хариуцлага тооцох вэ?

С.Амарсайхан өнгөрсөн жил НИТХ дээр нэг айхтар үг хэлжээ. “Мөнгө төлж хэн нэгний үг, С.Амарсайханы амыг хааж болно оо. Гэхдээ ард түмний гомдол, бухимдлыг нууж, хааж хуулийг та нар худалдан авч чадахгүй шүү” гэх түүний үгийг одоо өөрт нь зориулан чанга хэлэх цаг болсон байна.

НИТХ-ын дарга С.Амарсайханурьд нь олон нийтэд хандан: ”... газартай холбоотой асуудлыг иргэд та бид хаа хаанаа сайн мэдэж байгаа. Бид нууж хааж, хаацайлж биш зарчимч байдлаар хэлэлцэж, ингэхдээ иргэн бүрийн оролцоо, албан тушаалтан бүрийн хариуцлагаитгэл сэтгэл хамтын хүчээр шийдвэрлэнэ гэдэгт эргэлзэххэрэггүй” хэмээн сүртэйгээр мэдэгдэж байв.Гэтэл төрсөн ах нь хууль зөрчиж, дархан цаазат бүсэд, Туул голын эрэг дээр бургас, хядан байж тансаг хаус хороолол барьж байгаа асуудлыг иргэд хөндөхөөр хэлж байсан өнөөх шудрага үгсээ умартан “Насаараа Төрийн алба, тендерээр амьдарч зуршсан зарим нэг авилгачид амь тавьж, намайг харлуулах, гүтгэх бүх муу аргаа хэрэглэж байгаа” хэмээн өөрийгөө өмгөөлөх болсон нь хачихалтай.

 С.Амарсайхан НИТХ-ын дарга гэх хариуцлагатай алба хашиж байгаа хирнээ удаа дараа “төрийн алба гэдэг бол ажил хийе гэсэн залуу хүмүүст бол нэг их хүсээд байхаар таатай орчин бас биш. Хууль дүрэм, ном журмын дагуу гэхээсээ илүү дээр байгаа даргын таалалд нийцэж ажиллах шаардлага илүү тавигддаг” гэх зэргээр хууль журмыг үгүйсгэсэн зүйлс ярьж байжээ.

Сэтгүүлч Б.Отгонбаяр нь өөрийн нийтлэлүүдээрээ С.Отгонбаяр-С.Амарсайхан нарын нам дамнасан бүлгийн хууль зөрчсөн бусармаг үйлдлүүдийг удаа дараа илчлэн бичиж байв. НИТХ-ын даргаС.Амарсайхан, түүний төрсөн ах, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, Онцгой байдлын сайдзэрэг алба хашиж явсанАрдчилсан намын ҮБХ-ны гишүүн С.Отгонбаяр, Зүүнбаян Рейфанер"ХХК-ийнзахирал С.Уламбаяр нарын гэр бүлийн хамсал нам дамнан эрх мэдэл эдэлж, Зайсан толгой, Туул гол зэрэг Улаанбаатарчуудын нийтлэг үнэт зүйлсийг сүйтгэсээр байх юм уу?

 Тэдэнд хууль ёсыг сануулж, сахиулах, хариуцлага тооцох чадвар МАН-ын нийт гишүүдэд, У.Хүрэлсүхийн Засгийн газарт байна уу?