Сарангэрэл.Д 2018.05.29 | Телевиз: TV5

Төсвөө хэмнэж дотоод нөөц бололцоогоо ашиглан цалингаа нэмэгдүүлэх үүргийг өгчээ

Засгийн газар ирэх 10-р сард төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа учир ойрын үед сувилагчдын цалинг нэмэгдүүлэх боломжгүй байна. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл байр сууриа илэрхийллээ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрт хамрагдсан. Цалинг нэмэгдүүлэхгүй гэсэн тохиролцоонд хүрсэн.  Гэхдээ Монголын нөхцөл байдалтай уялдуулан Сангийн сайд АНУ-д ОУВС-ийнхантай байнга уулзаж байна. Уулзалтын үр дүн эерэг гарна гэдэгт итгэлтэй байна.