2018.05.30

Нийслэлийн МАН-ын хурал тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо

Нийслэлийн МАН-ын гишүүдийн ээлжит  хурал тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо. Намын гишүүд ээлжит хурлаа хариуцлагатай зохион байгуулахыг намын удирдах төвшний хүмүүсээс шаардсан байна.

Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга С.Мөнхчулуун: Намын ерөнхий нарийн бичгийн дарга Д. Амарбаясгалан журмаа эргэж харах, ажлын хэсэг байгуулах чиглэлийг өгсөн. Тиймээс Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, ажлын хэсэг байгуулж, журмыг шинэчлэхээр боллоо. Үүний дараа Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчид дахин хуралдаж, намынхаа хурлын товыг зарлах болно.