2010.10.22

Ч.Улаан:Ерөнхийлөгчийн үгийг хатуу чанга гээд яах вэ

Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн чуулган дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  нэлээд жинтэй үг хэлсэн. Төрийн тэргүүний хэлсэн үгтэй холбогдуулан зарим гишүүний байр суурийг сонирхлоо.

Ч.Улаан:Ерөнхийлөгчийн үгийг хатуу чанга гээд яах вэ

-Ерөнхийлөгчийн үгийг хатуу чанга гээд яах вэ. Ямар ч санал дүгнэлтээс сургамж авах хэрэгтэй. Ер нь төрд ажиллаж байгаа хүнд шүүмжлүүлэх алдаа, магтуулах оноо олон гарна. Төрийн албыг цомхотгох асуудлаар би дөрвөн ч удаа ажлын хэсэг толгойлж ажилласан. Энэ ажил үр дүнтэй болоогүй. Хамгийн сүүлд Засгийн газар санал оруулж ирнэ гээд УИХ-аас үүрэг авсан. Одоо болтол алга. Тэд санал орж ирэх байх. Төрийн албаны бүтэц, бүрэлдэхүүнийг цомхотгоно гэдэг амаргүй. Би төрд зүтгэхдээ дөрвөн удаа ийм ажлын хэсэгт орж ажилласан. Нөгөө талаар төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарах асуу-дал бий. Төрөөс боловсруулж байгаа төслийг хянаж байгаа журмыг боловсронгуй болгох хэрэгтэй. УИХ орж ирсэн төсвийг сайжруулах биш хөрөнгө мөнгийг нь тарамдах байдлаар баталдаг. Төсвийн тухай хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлсэн. Үүнийг ажил хэрэгчээр батлах ёстой. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан нь том алхам.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.